Тайтгарал

Эрх чөлөөг мэдэрч, сэтгэлийн цэнгэл эдлэх миний орон зай

Соласын зуршлууд

2011 оны 07-р сарын 22 Нийтэлсэн Sol@ce

Зуршлууд уншаа явжиисс би Маузтай их адилхан зуршилтай хүнээлээшд. Доор бичих зуршлууд плаас эдгээр шүү, Соласын зуршлууд.

Хоол голдог нэг муу зуршил байнаа байна. Энэ ээжээс, бас ах нараас яалтчгүү болсон. Эднүүс айрр гоя хоол хийдийн, тэрийг нь идэж өссөн хүн чинь одоо тэгээд яахудэ. Ажлын тогооч эгчид ч гөөмөн их ад үзэгджийнд. Дандаа хоол үлдээдэг энээ тэрээ. Ми гэдэс ходоод ямар хогийн сав бишд, идмээргүй байгаа юмаа хүчээр идэлтэй биш үлдээхээс яахудэ

Тэгсэн бас яг нэг муу зуршил санаанд орчлоо. Яар нэг шалтгаан гаргаад биеэ өмөөрчих гээд байдаг муу зуршил байнаа. Өөрөө яар ч буруугүй болчих гээл чичирчиийшд. Энийгээ заснаал гэцэн байгаа.

Бас нойр хүрсэн байхд, унтжаахдол тээл валиар ааштай, энийг ойр байдаг хүнүүсол сайн мэджаа. Ма зарим найзууд үгээ хэлцэн, унтжаахд нь л ойртохгүй шүү эдр гээд байдийн. Тийм валиар нойрондоо харамч байж болкуулд.

Нэг заваан зуршил байнаа бас. Тамхи татахаараа бүр дуустал нь шүүлтүүр лүү нь оруулжийж хаядаг. Яг тэр шүүлтүүрний түлэнхий амт гоя санагдаад байдийн кк.

Хэтрүүлж уудаг нэг балай зуршил байнаа. Ууж идж болно, тэхдээ бас хэмжээгээ мэдэрчдэгол тэээ асуудалгүүшд. Ойрд засах гээл хичээгээл байгаа. 

Аа тийн нэг тийм гаж гэмээр нэг зуршил байна аа. Өөрөө ч мэдэлгүй илэн таалдаг кк. Найзууд та гуай шөнөжингөө илээд унтуулкуун гэж гомдоллож эдр. Одоо яахуудээ өөрөө мэдэдгүүм чин хэхэ.

Гэртээ орж ирээл гутлаа тайлаал шууд хувцсаа солидог зуршилтай. Тэгсэн нэг удаа айр тэнэг ангийнхаа охиныд очдийн. Гэрт нь ороол гутлаа тайлчаал шууд тэлээгээ тайлж эдр, бүгд айрр гайхаал татаад унацан. Би ч бантаал кк.

Нэг хэсэг Suede-Asphalt world сонсож унтдаг зуршилтай байсс. Энэ зуршил харин мартагдчиж. Аа харин нэг таалагдсан дуугаа мэдрэл юм шиг дахин дахин сонсоол байдаг  зуршил хэвээрээ.

Бичээдайсан дандаа л муу гэмээр эсүүл тийм со зуршлуудтаймуу. 

Ямар ч ажилтай байсс ажлаа хойш тавиад блог унших бас нэг гоя зуршил байна :) Мэдрэл мэдрэл бичлэгүүд уншиж үхтрээ инээгээл сайхан сэргээл ирдийн.

Баярлалаа уучлаарай гэдэг үгүүдийгол харамгүү хэлдэг, бас л сайны тоонд оруулж болохоор зуршилшшд тэ.

Зааз бичиичигсэн сайн гэчхээр олдкуун, дуусгий.

Соласын нэг удаа..

2011 оны 07-р сарын 07 Нийтэлсэн Sol@ce
Зөндөө л олон нэг удаанууд уншлаалд. Бүгд л өөр өөрийн гэсс онцлогтой, уншхад нэг тийм гоя байсс. Тээд өөрийхийгөө бичмээр санагдаад.. Дэлгэрэнгүй»
Гадаа бороо ороод, энд би чамайг санаад, санахдаа юу ч юм бичмээр санагдаад.. Нэгэнт бичсэнийх нийтэлчий.  Дэлгэрэнгүй»

Жоох чухалдаатлий..

2011 оны 06-р сарын 28 Нийтэлсэн Sol@ce
Гэснээс дахиал биччүүл дахиад л будах байхдаа яаахол...  Дэлгэрэнгүй»

Юуайцгаана гэдэг бичлэг..

2011 оны 06-р сарын 23 Нийтэлсэн Sol@ce

За юуайцгана?

Ойрд бээгий шахсангүй. Блог ч уншаагүйм байна. Саяхан нэг зав гаргаад Гүүгл Рийдрээрээ шагайсан юу фэээ, минган шинэ бичлэг орсон байсныг бөөндөж уншкэж минган юм болсоо. Тэгсэн Кориа Гот Талэнт дээр нэг 16, 17 орчим насны хүүхэд лайтай дууллаалд. Багаасаа өнчин хоцроод гудманд бохь мохь зарсан шигээ амьдарсан тухайгаа яриад.. Тэгснээ дуулсан чинь шүүгч үзэгчид уйлалдаааал, нөгөө Удмаархуу л юм болсс. Үзсэн хүнүүс байнуу? Хаа газар л нууц нууц авьяастнууд байхийма. Тэр болгоныг энэ олон шоу нэвтрүүлгүүд нээж хүнүүст хүргэжийн гэхээр нэг талаар аягүү зүээр чимшиг. 

Гэснээс Авьяаслаг Монголчууд-г хаааяа нэг таархаар нь үздийн. Тэгсэн өчдөр Болд айрр тэнэгтээд. 7 настай нээх хөөрхөн жожкоон юм дуулсан чинь:

-Чи шүдээ яацийн? Наад өмсжаа хувцсаа паркаатлах гээд шүдээ ламбаардциймуу гэж авдий, үнэн дүфф.

Гэснээс саяны амралтаар салхинд гархаар болссий бидний хэсэг нөхөд. Ярьсаар нэг нэгнийгээ хүлээсээр, унжирч сунжирсаар 5, 6 гээд хотоос гарч очих газраа 7 гэжаахд ирдийн. За тэр байгаль, орчин эдр зүээр тасарцан. Шорлог хийнэ гээд замдаа мах эдр аваад очсон айрррр “том” хутгатай, минган юм болж махаа хуваагаад шорлоод шарсан, мөнкөрцөн. Тэгж тэгж хэдэн хар нүүрс болж л дууссандаа. Дээр нь шумуул гэж гай. Шумуул чин хэдэн өдрийн л настай байдийн гэсс, хоромхон зуурын жаргалын төлөө хүнүүсийг хайр найргүй хазж эдр боличмооршд.

Гэснээс өчдөр өрөөнд нэг хүн нэмэгдээд шинэ зохион байгуулалт хийх болоод.. Ёоо тэгсэн хүнүүс чин яааар айтрийн. Би ч ингэж суухгүй, би ч тэгж суухгүй гээд. Талцаад зодолдохнээ. Эхэндээ ашгүй аятайхан байр олцон байсс чин бүгд зөрсөөр байгаад эцэст нь надаас бусад нь хүссэн газраа, би нөгөө л тэнэг байрандаа үлдэж таарлаалд. Тэнэг суудалд дахиад хэр удаан суухийм болд.

Гэснээс бас өчдөр ажлын охины авчрсан Бэйлийс-г уухаар болооод мөс хайсс олдодгүй. Тэгж тэгж ажлын залуу яаарчайсан олноо гээл гарсан. Ажил тарах боллоо, хүнүүс бүгд айрр чухал царайлаал юу ч юм хийгээл суугаадайсс мөс ирэнгүүт уучаад бүгд гардаг наасс кк.

Гэснээс энэ бороо маргааш бас орно гэжээшд. 2 өдөр яалтчгүй байдлаас ус туулж, шавхай туучиж, замаас дөлж явкэж үгээ хэлллээ. Такси ховрын бараа болж 2 өдөр явган алхалт хийвшд..

Гэснээс айййрр өлсжийнөөө ц ц ц

Миний амьдрал чамд ямар ч хамаагүй ээ...  Дэлгэрэнгүй»

Зараатай бичлэг кк

2011 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Sol@ce
Иймэрхүү л царайтай байна дааааа ц ц ц Дэлгэрэнгүй»

Сэтгэл санаа гэж авах юм алгааа

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Sol@ce
Гадаа истоо найс байна аа. Нар бүлээн илчээрээ ээгээд, түүнээс нь би эрч хүч мэдрээд...  Дэлгэрэнгүй»

Одооний вацкаанууд айхтарр болжээ :Ъ

2011 оны 04-р сарын 26 Нийтэлсэн Sol@ce
Ахын вацкаан айр хөдөлгөөнтэй айр зэвүүн болжийноо. Ойрд нээрээ эгчийг гашраажийнаа. Дэлгэрэнгүй»

Би иймиймүү эсүүл синдроомимуу

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Sol@ce
Энэ хаврын со уур амьсгал нэг л өөрөөр нөлөөлөөд байх шигайнаа ццц Дэлгэрэнгүй»

“Хувь тавилан”

2011 оны 04-р сарын 13 Нийтэлсэн Sol@ce
Урждар орой NBS билүү тв-ээр сэтгүүлч Г.Золжаргалын “Хувь тавилан” баримтат киног үзлээ. Үнэхээр үзүүштэй сайхан кино 2010 онд хийсэн байсныг нь азаар урждар олж үзэв.  Дэлгэрэнгүй»

Сонсоол сонсоол баймаар

2011 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Sol@ce
Нүүгээд л одох үүлс шиг 
Зуурдын тэр учралд
Нүд минь юунд хууртана
Зүрх минь яагаад шархлана

Хаврын бас намрын тэнгэрийн дор
Хаяагаараа улбар туяа татсан үдэш бүр
Хачин их уйтгар намайг эзэмдэнэ
Хаа нэгтээгээс салхи салхилна

 Дэлгэрэнгүй»

Блогоо хөтлөөд нэгэн оныг үдэж...

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Sol@ce
Яг жилийн өмнө болоогоо нээж анхны бичлэгээ оруулжээ. Энэ хугацаанд 117 бичлэг бичиж, 1984 сэтгэгдэл авч, нийт 238317 хандалт авчээ. (Хүнүүс ингэж бичсэнийг уншаад хэзээ нэг бичнээ гэж боддог байжүлээ кк) 

Олон ч найзууд, танилууд, тэр хэмжээний шинэ ертөнцүүдийг нээж, хүн биш болоогч болсондоо дотроо их л баяртай явдагийм кк. Анх намайг бичиж эхлэхэд надад урам хайрлаж, сэтгэгдэл үлдээж аягүй гоя хүлээж авсан таанууддаа айрр их баярлдаг шүү. Ойрд болоогшроогүй гар хуруу, хэл яриа нэг л эвлэхгүйахийн. 

Урждар пинбоксоор нэгэн зочин Башё-н хайкунаас оруулаач гэсэн хүсэлт гаргасийн. Тээд насан баярийн өдрөө болоогчдоос бэлгэнд авсан номонд орсон хайкугаас орууллаа. Надад аягоо таалагддийн, таанууд ч бас дуртай байх. 

Нахиалж буй энэ модны 
Нэрийг нь мэдэхгүй,
Харин үнэрийг нь!
***
Дэлбээгээ нээж буй
Цэцгэн дотроос би
Бурханы дүрийг харлаа.
***
Ганцаардахын гуниг.
Интоорын цэцэгс дунд
Өтөл нэгэн царс...
***
Цэцэглэж буй интоор
Ямар ч бодол
Үгдрээчихэв дээ!
***
Хавар дуусахад 
Шувууд уйлалдана.
Загасны нүд ч нулимстай...
***
Зуны шөнө. 
Сарны туяаг дамжин цуурайтсаар
Хөлийн минь чимээ замхарна.
***
Нүцгэн мөчирт
Ганц хэрээ.
Намрын үдэш...
***
Цасан дунд улаан чавга...
Хөшиг намилзахад
Учраагүй бүсгүйдээ дурланам.

Гунигтай бичлэг

2011 оны 03-р сарын 22 Нийтэлсэн Sol@ce
Гэхдээ яг одоо, энэ л цагт ганцаардаж гуниад маргааш инээмсэглэе болох уу? Дэлгэрэнгүй»

Алжаал тайлах зургууд тээд 2 кино

2011 оны 02-р сарын 22 Нийтэлсэн Sol@ce
Тээд зарим нэг таалагдсан зургуудаас оруулий. Автор, нэртэй нь оруулжаам чэн зохиогчийн эрх зөрчөөгүүздэ Дэлгэрэнгүй»